by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн салбарын шинэчилсэн хуулиудын хэрэгжилтийн талаар чиглэл өглөө

2020/09/25    1723 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, холбогдох хуулиудын шинэчлэлттэй холбоотой цаашид хийгдэх ажлуудын төлөвлөлт, бэлтгэл ажил, хэрэгжилтийн талаар Бодлогын хэрэгжилтийн газрын ажилтнуудтай уулзаж үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлттэй холбоотой хийж байгаа бэлтгэл ажлууд болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албан тушаалтнуудтай мэдээлэл солилцон, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.

Бодлогын хэрэгжилтийн газар цаашид эрүүл мэндийн даатгалын сангийн орлого төвлөрүүлэлт болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэдийн тоо буурч байгаа асуудалд анхаарч Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн эрүүл мэндийн салбарын шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах, дээрх хуулиудтай холбогдон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулж хэрэгжүүлэх дүрэм журмуудыг боловсруулах тухайлбал энэ 11-р сараас бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр иргэдэд үйлчилж эхлэхтэй холбоотой ажилд сайтар анхаарч, санаачлагатай ажиллах талаар чиглэл өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй