Үндэсний статистикийн хорооноос ЭМДЕГ-ын албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад ЭМДЕГ-ын удирдах ажилтнууд болон бодлого төлөвлөлт, статистик, санхүүгийн асуудал хариуцсан 20 гаруй албан хаагч оролцож, статистикийн мэдээллийн чанар, ашиглалт хэрэглээ, мэдээлэл олж авах арга, цуглуулсан мэдээлэлд анализ шинжилгээ хийх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Мөн статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас хэрхэн, ямар тоон мэдээллүүд авч болох, эрүүл мэндийн даатгалын статистик мэдээг тооцох арга зүй, анхан шатны нэгжээс цуглуулж буй мэдээллийг шалгаж, нягтлах, мэдээллийн чанарт анхаарах зэрэг олон сэдвээр илтгэл тавьж, сонирхсон асуултад хариулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

