Өнөөдөр Тамгын газрын дарга Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт-хяналтын ажлыг зохион байгуулж, ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо, ЭМДҮЗ-ийн 2021 оны 03, 05, 04-р тогтоол, холбогдох журам, иргэн-даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программ, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо зэрэг даатгалын үйл ажиллагааны, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Хэнтий аймгийн 30 гаруй эрүүл мэндийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж үйлчилгээ, Ковид-19 халдварын гүйцэтгэлийн санхүүжилт авахад тулгамдаж буй асуултуудад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.