by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДЕГ-аас гэрээ бүхий нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудад зориулсан сургалт амжилттай зохион байгууллаа

2019/01/18    2608 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээлэл технологийн компаниудын мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний хэрэгжилтийг ханган ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн шуурхай үзүүлэхэд чиглэсэн сургалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  Шинээр гэрээ байгуулсан эмийн сангууд, Өрхийн эмнэлгүүд, Шинээр гэрээ байгуулсан хувийн эмнэлэг, сувилал, болон  Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгино хайрхан  дүүгийн эмийн сангуудад  2019.01.14 -18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг сургалтаар: Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай ЭМДҮЗ-ийн 24-р тогтоол “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам, эрүүл мэндийн даатгалын цахим системийн тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээний чанарын хяналт, цаашид анхаарах асуудал хувийн хэргийн бүрдэлд, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээг  цахим системд бүртгэх, илгээх, нэхэмжлэх, санхүүжилт, эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх цаашид анхаарах асуудал,  даатгуулагч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт өргөдөл гомдлын талаар мэдээл мэдээлэл мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй