Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, харьяа 20 гаруй Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар шуурхай уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ”, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийн болон “Цахим системийн хэрэгжилт”-ийн одоогийн болон цаашдын хэрэгжилт үйл явцын талаар хэлэлцэж санал бодлоо солилцож шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.