Өнөөдөр ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Хүрээ амаржих газрын эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын үйл ажиллагаа болон шинэчлэлийн талаар цогц мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэн, даатгуулагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед нь шууд хүргэх зорилгоор ЭМДҮЗ-өөс 2021 онд 03-р тогтоолыг шинээр баталсан.
Тус тогтоолд жирэмсний хяналтын багцийг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцахаар зохицуулж эх хүүхдийг эрүүл мэндээс үүдэх санхүүгийн эрсдэлийг хамгаалж байна. Улмаар энэ оны 3 сараас эхлэн жирэмсэн эхчүүд харьяалал харгалзахгүй өөрт ойр байрлах ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдээс сонголтоо хийн жирэмсний хяналтад орох боломжтой болсон.
Тогтоолыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо чухал байдаг учир эмч, мэргэжилтнүүдэд 2021 оны ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолыг танилцуулах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох болон тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх цогц мэдээллийг ЭМД-тай гэрээт байгууллагуудад тогтмол өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байгаа.
Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт холбогдоорой.