by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хяналт шалгалт хийхдээ анхаарах асуудлын талаар чиглэл өглөө

2020/10/07    1558 Үзсэн   
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Хяналт шалгалтын газрын ажилтнуудтай уулзаж ярилцлаа.
✅ Орон нутагт хяналт шалгалтаар ажиллахдаа ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах,
✅ Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээний талаар мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй шуурхай хүргэхэд анхаарч, иргэдэд хүргэх мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах,
✅ Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулахад аймаг орон нутгийн Эрүүл мэндийн газар, Тусгай зөвшөөрлийн комисстой хамтран ажиллах,
✅ Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлттэй холбоотой байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд орох өөрчлөлттэй уялдуулан дотоод аудитийн нэгжтэй болоход бэлтгэх,
✅ Энэ онд хяналт шалгалт хийгдсэн аймгуудад ажилласан тайланг Газрын зөвлөлийн хурлаар шуурхай танилцуулж, цаашид хийгдэх шалгалтын удирдамжийг газрын зөвлөлийн даргын хурлаар хэлэлцүүлж байх талаар үүрэг чиглэл өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй