by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй зөвшилцөх уулзалтууд хийж байна

2021/03/18    1497 Үзсэн   
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны МОН 901 төслийн багтай хамтран ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор баталсан “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга,журам батлах тухай ” тогтоолын хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах чиглэлээр томоохон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг хийж байна.
Уулзалтанд ЭМДЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн ,Дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх багийнхан оролцож томоохон хувийн эмнэлгүүдийн удирдлагын багтай хамтран шинэчилсэн журмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, цаашид хэрхэн асуудлыг хамтарч шийдвэрлэх асуудлаар ярилцаж , санал солилцож хамтарсан шийдэлд хүрч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Сонгдо, Интермед,Грандмед, Гурвангал,Мөнгөнгүүр, ЭМЖЖ зэрэг эмнэлгүүдийн удирдлагын багийг урьж ирүүлэн зөвшилцөх уулзалт хийгээд байгаа бөгөөд цаашид хувийн хэвшлийн бусад эмнэлгүүдтэй энэхүү уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй