Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого бүрдүүлэх хамтарсан ажлын хэсэг хуралдлаа.
Уг хурлаар эрүүл мэндийн даатгалын сангийн төлөвлөгөө тасарсан шалтгаан, эрүүл мэндийн даатгалд иргэдийг бүрэн хамруулах, эрүүл мэндийн даатгалаа төлөхийг уриалах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагатай байгууллагын өр авлагыг барагдуулахад хамтарч ажиллах асуудлуудыг хэлэлцлээ.