2018 оноос эхлэн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг болсон.

Иргэн, даатгуулагч та “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-ыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэг, лабораториудад хандан хийлгэх боломжтой.

Даатгуулагч та өөрийн насанд тохирох багцад жил бүр хамрагдан өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлээрэй!