by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирлуудын анхааралд

2021/02/22    5702 Үзсэн   

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН
БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ

Тоон мэдээлэл ирүүлэх тухай

Эрүүл мэндийн багц хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажлын хүрээнд оношийн хамааралтай бүлгийн, жагсаалт төлбөрийн аргын журмуудыг шинэчилж ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолоор баталлаа.

Шинэчилсэн журмын хэрэгжилтийг хангаж эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан хэрэгжүүлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэл үр дүнд эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийх шаардлагатай байгаа тул эрүүл мэндийн байгууллага бүрээс үзүүлж буй тусламж, үйлчилгээ бүрийн тоо хэмжээг 2020 оны гүйцэтгэл, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тооцож хавсралт хүснэгтээр 2021 оны 02 дугаар сарын 24-ны дотор цаасаар болон цахим хаягаар / chinzorig.b@emd.gov.mn/ ирүүлж хамтарч ажиллана уу.

Ирүүлсэн тоон мэдээлэлд үндэслэн эрүүл мэндийн байгууллага бүрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхи, нөөцөд эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийж, тоон мэдээллийг УИХ-аар баталдаг төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад ашиглах тул мэдээллийг үнэн зөв, үндэслэлтэй гаргаж ирүүлэхийг анхаарна уу.

1. Тоон мэдээлэл ирүүлэх маягтыг татаж авах

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй