by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИЙН 29 ЭМНЭЛЭГ, 27 РАШААН СУВИЛАЛ, 92 ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛЭГ, 324 ЭМИЙН САН НИЙТ 472 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2018/05/01    1381 Үзсэн   

ЭМДЕГ-ын А/02 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн 29 эмнэлэг, 27 рашаан сувилал, 92 хувийн хэвшлийн эмнэлэг, 324 эмийн сан нийт 472 эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Гэрээ байгуулах үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг: Эрүүл мэндийн даатгалын байгууллага Эрүүл мэндийн яаманд харьяалагдсанаар даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн эмнэлгүүдийн удирдлагуудтай цаашид шинээр хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг хуулийн хүрээнд засгийн газар, яам, агентлагийн хэмжээнд шийдвэрлэн шуурхай хамтран ажиллахаа мэдэгдээд, энэ жилийн хувьд ард иргэдийг хавдрын эрт илрүүлэг үзлэг, оношлогоо шинжилгээнд хамруулах ажилд түлхүү анхаарч ажиллана гэдгийг онцлон тэмдэглэв.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй