Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Аж ахуйн албаны үйлчилгээний ажилчидтай уулзлаа.
Тэрээр тохилог цэвэрхэн, аюулгүй ажлын байрыг бий болгоход тус албаны хамт олны үүрэг оролцоо чухал гэдгийг онцлоод эрүүл, эмх цэгцтэй орчинг бүрдүүлэхийн тулд ажлын зохион байгуулалтыг сайжруулан ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа талаар хэллээ.
Мөн ажилчдыг хувцас, багаж хэрэгсэл, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардагдах материал, ажиллах нөхцөл боломжоор хангаж, байгууллагын гадна болон дотоод орчны цэвэрлэгээг сайжруулан хогийн цэгийг битүүмжлэлтэй болгох, тамхины цэгийг шинээр байршуулах үүрэг өглөө.