by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх тендерийн урилга

2020/03/25    1877 Үзсэн   

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.03.25

Тендер шалгаруулалтын нэр: “Компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМДЕГ/202002023

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2018, 2019 он) аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тoo: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар, захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлэх,

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардахгүй

Тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 24ий өдрийн 10 цаг 30 минутаас өмнө системд цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 24ий өдрийн 11 цаг 00 минутад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 7-р давхарын хурлын танхимд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, 301 тоот

Утас: 70101150,https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1583991047676

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй