Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан шалгалтын товч мэдээлэл, зардал шилжүүлэн тооцох журам, өрх сум тосгоны эрүүл мэндийн төвд хяналт тавихад анхаарах асуудал, цахим системийн талаар болон мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцууллаа.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эхний хагас жилийн даатгалын гэрээ дүгнэх хугацааг товлож гэрээ дүгнэхтэй холбоотой анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Уг уулзалт орон нутагт эрүүл мэндийн даатгалын гэрээг хэрхэн дүгнэх болон бусад тулгамдсан асуудалдаа холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс хариулт авч харилцан ярилцсан үр дүнтэй болсон бөгөөд уламжилал болгон хийж байхаар тогтлоо.