ТАНД ТУСАЛЪЯ: Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаараас иргэн Г-ийн“Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ирэх 3 сард төрнө. Жирэмсэн хүний ЭМД-ын шимтгэлийг улсаас төлдөг гээд байх юм. Энэ үнэн үү. Би төрөх хүртэлх хугацаандаа төлөхгүй байж болох уу? гэсэн асуултанд хариулъя.
Та төрөх хүртлэх хугацааныхаа ЭМД-ын шимтгэлийг сарын 4200 төгрөгөөр тооцож өөрөө төлнө. Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу таны төрсний дараах 2 жилийг шимтгэлийг, хэрэв ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдолд 3 жилийн шимтгэлийг төрөөс хариуцна.