
ТАНД ТУСАЛЪЯ: Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд элэгний B, C вирусын эмийн жорыг бичүүлэхтэй холбоотой асуултууд ирж байна. Тодруулбал, “Сайн байна уу. Би хөдөө орон нутагт амьдардаг. Хотод ирээд Элэг бүтэн монгол хөтөлбөрт хамрагдаж шинжилгээ өгөхөд элэгний B, C вирустэй гэж гарсан. Элэгний В, С эмийн жороо хаана очиж бичүүлж авах вэ?” гэж асуусан иргэнд хариулт өгье.

