Засгийн газрын хуралдаанаар Сувилагчдын цалинг нэмэх шийдвэр гаргалаа. “Засгийн газрын хуралдаанаар Багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.