
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2020 оны 02 сарын 17-ны өдөр
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын дагуу Говь-Алтай аймгийн хүснэгтэд заасан 17 сум, 2 тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий, эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг иргэд-даатгуулагчдад үзүүлэх эмийн санг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмийн сангууд нь доорх баримт бичгийг бүрдүүлж, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
| № | Говь-Алтай аймаг |
| 1 | Баян-Уул сум |
| 2 | Бигэр сум |
| 3 | Бугат сум |
| 4 | Төгрөг сум |
| 5 | Цээл сум |
| 6 | Халиун сум |
| 7 | Дарви сум |
| 8 | Дэлгэр сум |
| 9 | Тонхил сум |
| 10 | Хөхморьт сум |
| 11 | Эрдэнэ сум |
| 12 | Чандмана сум |
| 13 | Шарга сум |
| 14 | Цогт сум |
| 15 | Алтай сум |
| 16 | Тайшир сум |
| 17 | Жаргалан сум |
| 18 | Баянтоорой тосгон |
| 19 | Гуулин тосгон |
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт (ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан эмийн үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрсөн тухай заавал дурдсан байх);
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- Сум, баг, хорооны тодорхойлолт;
- Эмийн сангийн байрны барилга байгууламжийн гадаад, дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, фото зураг, тайлбарын хамт;
- Тухайн эмийн сангийн бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
- Хүний нөөцийн мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
- Орлогын албан татвар төлөлтийн 2019 оны тайлангийн хуулбар, татварын байгууллагын тодорхойлолт;
- Аймгийн эрүүл мэндийн газарт гаргаж өгсөн 2019 оны үйл ажиллагааны тайлан;
- Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернет үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт) ;
- Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д холбогдсон байх (төлбөрийн баримт);
- Эм ханган нийлүүлэх байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар.
Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн байр, Эрүүл мэндийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Хонгорзул /утас-99030625/
“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.emd.gov.mn цахим хуудаснаас татаж авна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
