СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2019 оны 02 сарын 04-ний өдөр
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын дагуу “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.
Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.11-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.
Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт доорх баримт бичгийг бүрдүүлж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтад оролцох эрүүл мэндийн төвийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн албан хүсэлт;
- Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн танилцуулга /төвийн бүтэц, нэгж, үйлчлэх хүрээ, хүн амын тоо/;
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн батламж болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- Эрүүл мэндийн төвийн байрны барилга байгууламжийн гадаад, дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, фото зураг, тайлбарын хамт;
- Эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багц тусламж үйлчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн жагсаалт, фото зураг, техникийн паспорт, хяналт тохируулга хийсэн тухай тэмдэглэлийн хуулбарын хамт;
- Хүний нөөцийн мэдээлэл /нийт ажиллагсдын тоо, хөдөлмөрийн гэрээ, диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар/;
- Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт /Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хувьд Аймгийн эрүүл мэндийн газрын үнэлгээ/;
- Цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт /интернетийн үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт/;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны болон 2019 оны эхний 1 сарын тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
- Орлогын албан татварын 2018 оны тайлан;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр авлагагүй гэсэн тодорхойлолт;
- Элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээ хийсэн 2018 оны гүйцэтгэлийн тайлан;
Сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт нээнэ.
Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:
Ниислэлд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 501 тоот өрөө; Тусламж, үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Б.Энх-Аюуш
Орон нутагт: Тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг; Тасгийн дарга
“Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах журам”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.emd.gov.mn цахим хуудаснаас татаж авна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР