2019 оны 05 сарын 28-ны өдөр
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын дагуу Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Ховд аймгийн Үенч сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэх эмийн санг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.
Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.11-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй дээр дурьдсан байршилд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд нь доорх баримт бичгийг бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт (ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан эмийн үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрсөн тухай заавал дурдсан байх);
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- Хорооны тодорхойлолт;
- Эмийн сангийн барилга байгууламжийн гадаад, дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, фото зураг, тайлбарын хамт;
- Тухайн эмийн сангийн бүтэц, орон тоо баталсан тушаалын хуулбар;
- Хүний нөөцийн мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны болон 2019 оны эхний 4 сарын тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
- Орлогын албан татвар төлөлтийн 2018 оны тайлангийн хуулбар, цахимаар авсан татварын тодорхойлолт;
- Нийслэл, аймгийн эрүүл мэндийн газарт гаргасан сүүлийн 2 жилийн үйл ажиллагааны тайлан;
- Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернет үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт) ;
- Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д холбогдсон байх (төлбөрийн баримт);
- Эм ханган нийлүүлэх байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар.
Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 502 тоот өрөө; Тусламж, үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Ж.Энхбилэг Утас:70101116, 99049244.
“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Татаж авна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР