by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хепатитийн D вирусийн илрүүлэг шинжилгээний лаборатор сонгон шалгаруулалтын урилга

2019/12/12    4606 Үзсэн   

                                       СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 2019 оны 12 сарын 11-ны өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн D вирус илрүүлэг шинжилгээ болон идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх лабораториудыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Хепатитийн D  вирусийн илрүүлэг шинжилгээний сонгон шалгаруулалтад Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/288 дугаар тушаалд заасан эрүүл мэндийн байгууллагууд оролцоно.

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн лабораториудыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллага нь доорх баримт бичгийг бүрдүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 06 -ны өдрийн 11:00 цагаас өмнө  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт  битүүмжлэн ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт; (Илрүүлэг шинжилгээ болон идэвхжил тодорхойлох шинжилгээний сонгон шалгаруултад оролцох хүсэлтээ тодорхой бичсэн байх)
  2. Байгууллагын болон лабораторийн танилцуулга;
  3. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон лабораторийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ ;
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны тайлан  (НД-7, НД-8 маягт);
  5. Татвар төлөлтийн цахим тодорхойлолт (2019 он, татварын өргүй байх);
  6. Лабораторийн хүний нөөцийн чадавхийн мэдээлэл (Орон тоо баталсан даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ, мэргэжлийн эмч, био анагаахын мэргэжилтэн, лабораторийн техникчийн диплом, мэргэжлийн сертификат);
  7. Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт, худалдан авсан гэрээ, тоног төхөөрөмжийн САЗ, САЗ-ыг ажилтнуудад танилцуулсан байдал, зааварт заагдсан урвалж бодис хэрэгсэл ашигладаг байдал, техникийн үзүүлэлт, танилцуулга, ашиглах зааврын эхийн хуулбарыг орчуулгын хамт, суурилуулалт, тохиргоо, засвар үйлчилгээг хугацаанд нь хийсэн баримтжуулалт (сүүлийн 1-3 жил), засвар үйлчилгээний гэрээ;
  8. Урвалж, бодис хэрэгслийн жагсаалт, үзүүлэлт, танилцуулга, ашиглах зааврын эх баримтын хуулбарыг орчуулгын хамт (тухайн урвалж бодис хэрэгслийг ашиглаж болох тоног төхөөрөмжийн жагсаалтыг багтаасан), САЗ, САЗ-ыг ажилтнуудад танилцуулсан байдал, ханган нийлүүлэгч байгууллагуудтай байгуулсан гэрээ, ханган нийлүүлэлтийн хуваарь, зааварт заагдсан тоног төхөөрөмж дээр ашигладаг байдал, IVD /in vitro diagnostic/ буюу оношилгооны зорилгоор ашиглах боломжтой GMP,FDA,CE зэрэг стандартыг хангасан гэрчилгээ;
  9. Лабораторийн олон улсын болон үндэсний хэмжээний чанарын гадаад хяналтын тайлан (тухайн лабораторийн бусад шинжилгээний чанарын гадаад хяналтын дүнг харна);
  10. Лавлагаа лаборатори, зөвлөх мэргэжилтэнтэй хамтран ажиллах гэрээ, тайлан, танилцуулга;
  11. Лабораторид хийгдэж буй шинжилгээний жагсаалт, төлбөрийг баталсан даргын тушаал;

Жич: Бүрдүүлэх баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ үү

  • Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд гадаадын этгээдийг оролцуулахгүй.

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 805 тоот өрөө;

Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга М.Энхтуяа /утас-99184445/,

Тодруулгыг мэргэжилтэн А.Удвалцэцэг өгнө. Утасны дугаар 99077391

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журмыг энд дарж татаж авна уу.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй