ЭМДЕГ-тай эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан НӨЭМТ-ийн эмч нарыг эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийн талаар нэгдсэн мэдээллээр хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг дараах чиглэлээр 2018 оны 8сарын 21-ны өдөр зохион байгууллаа
• Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны “Элэг бүтэн Монгол” хэрэгжилтийн талаар, цаашид анхаарах асуудал;
• “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт” цахим жор бичилттэй холбоотой гардаг нийтлэг алдаанууд, цаашид анхаарах асуудал;
• “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын шинэчилсэн танилцуулга ;
• “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах журам”-ыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх, анхаарах асуудлаар;
• Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлж байгаа зарим тусламж, үйлчилгээний зардлыг мэдээллийн баазад хэрхэн бүртгэх;
• Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн үзүүлж байгаа зарим тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн нэхэмжлэлийг хүлээж авах, хянах, шүлжүүлэх.