by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан сургалт зохион байгууллаа

2021/04/16    733 Үзсэн   

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03-р тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мэдээллээр хангах зорилгоор нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2 удаагийн сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

Сургалтад аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон нийгмийн даатгалын албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, нэг ойлголцолд хүрч чадлаа. 

Мөн энэхүү сургалтаар хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээ мэдээлэл өгөхөөс гадна Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг танилцуулж, даатгалд хамрагдсан иргэдийг нэмэгдүүлэхээр засаг дарга нартай ярилцсан юм.

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй