Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулган Женев хотноо энэ сарын 20-ний өдөр нээлтээ хийлээ. Чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
Энэ удаагийн чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 орны Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон олон улсын бусад байгууллагын нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Чуулганыг нээж ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлж, хүн бүрт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжийг бүрдүүлэхэд илүү санаачлагатай, эрчтэй ажиллах нь чухал” болохыг онцоллоо.