by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Коронавируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчилж буй эмнэлгүүдийн АНХААРАЛД

2021/04/29    2549 Үзсэн   

Манай газраас 2021 оны 03, 04 дүгээр сард танай эмнэлэгт Короновируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг хянах ажил хийгдэж байна.

            Уг үйл ажиллагааны явцад эмнэлгийн баримт бичиг “Өвчний түүх”-ийг татан авах шаардлагатай байгаа ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тусгайлан гаргасан хүснэгтээр мэдээллийг  авна.

            Хэвтүүлэн эмчилсэн иргэдийн мэдээллийг хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн 23.59 цаг  байх бөгөөд  энэхүү мэдээлэл нь өвчний түүхийг бүрэн орлох тул хүснэгтийн бүтцийг эвдэхгүйгээр заасан мэдээллийг бүрэн, гүйцэт, зөв ирүүлэхийг анхааруулж байна.

             Манай газар мэдээллийг INVOICE@EMD.GOV.MN цахим хаягаар хүлээн авах ба хүснэгтийг доор линкээр татаж авна уу.

 ТАТАЖ АВАХ ЛИНК: https://www.emd.gov.mn/wp-content/uploads/emd_uploads/zar/2021/Husnegt-covid.xlsx   

            Жич: ХӨСҮТ, ЭНЭҮТ-2, ЦТЭ нь 2021 оны 03 дугаар сарын гүйцэтгэлийг ирүүлэх шаардлагагүй болно. 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй