by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ДЭМБ-ын төлөөлөгчидтэй эмийн үнийн хөнгөлөлтийн талаар санал солилцлоо.

2019/05/16    1889 Үзсэн   

ДЭМБ-ын төлөөлөгч  НДБЭБ-ийн Зайлшгүй шаардлагатай эм, Эрүүл мэндийн төвийн хэлтсийн дарга Доктор Сокоро Ескалайшэ, Эрүүл мэндийн тогтолцоо , Санхүүжилт хариуцсан зөвлөх Доктор Александру Гайна нартай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон мэргэжилтнүүд  уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ЭМДЕГ-ын дэд дарга Б.Пүрэвсүрэн  Эрүүл мэндийн даатгалын цахим систем, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, Урьдчилан сэргийлэх үзлэг, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээ зэрэг даатгуулагчдад үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний  үйл явцын талаар тус тус танилцууллаа.

ДЭМБ-ын төлөөлөгчидтэй хийх энэ удаагийн уулзалтын гол сэдэв  Хөнгөлөлттэй олгодог эмийн талаарх асуудал байлаа

Тус сэдвээр Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах  мэргэжилтэн Н.Хишигсүрэн  ЭМД-ын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх жагсаалтын танилцуулга, өнөөгийн  байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн ЭМД-ын сангаас  эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр  төрлийг сонгох, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг хэрхэн тогтоох журмын төслийн талаар Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн П.Оюунбат  танилцуулж сонирхсон асуултанд хариуллаа .

Уулзалтын үеэр ДЭМБ-ын төлөөлөгчид ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтийн хувь хэмжээг хэрхэн тогтоодог   жагсаалтыг батлахдаа ямар зарчимд тулгуурлан шинэчлэн баталдаг, ЭМД-ын гэрээ бүхий эмийн сангууд ямар зарчим баримталж даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийг олгодог талаар сонирхон асууж байлаа.

Мөн дэлхийн бусад орнууд зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийг иргэдэд хэрхэн хүргэдэг,эмийн үнийн  хөнгөлөлтийн хувийг ямар зарчмаар тогтоодог  талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч санал солилцлоо.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй