ДЭМБ-ын Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч-Др Петер Ковлейл, ДЭМБ-ын Эрүүл мэндийн бодлого, санхүүжилт хариуцсан эдийн засагч- Др Анни, ДЭМБ-ын Актурал тооцооллын зөвлөх- Жин Клод Хенникот нарын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэйгээ хүлээн авч хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцаж, арга зүйн зөвлөмж зөвлөгөө, туршлага хуваалцаж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны талаар- Ч.Алтанхуяг /ЭМДЕГ-ын дарга /, ЭМД-ын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар – Г.Гийхнаран / БХГД/ ЭМД-ын мэдээллийн цахим сүлжээний тухай- Г.Ариунбат / Цахим систем хөгжүүлэх багийн менежер/ нар илтгэл тавьж харилцан санал солилцлоо.



