Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг танилцууллаа.
Уулзалтанд ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцооны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Эрүүл мэндийн бодлого санхүүжилтийн хэлтсийн дарга Петр Коулей болон ДЭМБ-ын төлөөлөгч Мелани Бертрам, Александру Гайна нар оролцлоо. .
Эрүүл мэндийн даатгалын салбарын 2018 оны ажлын гүйцэтгэл, 2019 онд шинээр хэрэгжих ажлуудын талаар Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран мэдээлэл хийлээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр , Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, Өрх, сум, тосгоны үзүүлж буй тусламж, үйлчилгээний талаар Тусламж, үйлчилгээний чанарын газрын дарга И.Энхбат танилцуулга хийлээ.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт үйл явцын талаар Тусламж, үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Ж.Энхбилэг, ЭМД-ын цахим системийн хөгжүүлэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цахим систем хөгжүүлэх багийн менежер Г.Ариунбат нар тус тус танилцуулга хийж төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Мөн ДЭМБ-ын төлөөлөгчид илтгэлүүдтэй холбоотой асуудлаар харилцан ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Уулзалтын дараа Хан-Уул дүүргийн 15-р хорооны “Мэнд Саруул” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлэг нь өнгөрсөн оноос ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын төлөөлөгчид ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар танилцлаа.