ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХТ-ийн хамтарсан ажлын хэсэг ЭМДХ-ийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах дэмжлэгт хяналт хийн, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл”, “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо” сэдвээр аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл хийж “Ковид-19” цар тахлын “Халдварын сэргийлэлт”, “Сорьц авах болон тээвэрлэх”, “Хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах” сэвдүүдээр сургалт зохион байгууллаа.

Мөн Улсын төсвийн санхүүжилтээр 2016-2020 онд төгсөлтийн дараах сургалтанд сурсан эмч, эмнэлгийн мэргэжилтний гэрээний хэрэгжилтэнд хяналт хийж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг орон нутагт зохион байгууллаа.

Энэ үeэр Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн яамны шагнал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Хөгжлийн төлөө медаль” гардууллаа.