Монгол улсын засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, короновирусийн шинэ хэвшинжээр /nCoV/ үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой дараах арга хэмжээг авч ажиллана уу.
- Даатгуулагчийн хурууны хээ уншигч төхөөрөмжийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ашиглахгүй байх;
- Дээрх хугацаанд даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний өвчний түүх, сувиллын карт болон холбогдох анхан шатны материалыг зардлын төлбөрийн нэхэмжлэл, жагсаалтыг гэрээнд заасан хугацаанд цахимаар илгээж байх;
- Тусламж, үйлчилгээний чанарын газраас хяналт, шалгалтыг цахим програмаар болон тухайн эрүүл мэндийн байгууллагад очиж хийнэ.
- Жич: Тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг Санхүү, төлбөрийн хэлтэст гэрээнд заасан хугацаанд цаасаар ирүүлнэ.