Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн байгууллагууд хооронд байгуулах 2019 оны “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”, “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г дараах хуваарийн дагуу тус газрын 704 тоот өрөөнд зохион байгуулна.
Гэрээ байгуулах хуваарь:
- 2019.01.07-ны өдөр, 11.00-17.00 цагийн хооронд сувилал, лабораториудтай;
- 2019.01.07-ны өдөр, 13.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй;
- 2019.01.08-ны өдөр, 10.00-17.00 цагийн хооронд хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй;
- 2019.01.09 – 2019.01.10-ны өдөр, 10.00- 17.00 цагийн хооронд Эмийн сангуудтай
Жич: Шинээр гэрээ байгуулах эрүүл мэндийн байгууллагууд аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, магадлан итгэмжлэл /батламж/-ийн хуулбаруудын авчирна уу.