by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Гэрээ бүхий төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын дарга нарт

2019/05/22    4641 Үзсэн   

Төсвийн төсөл, төсөөллийн санал ирүүлэх тухай

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар тогтоолыг үндэслэн байгуулсан “Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.12-т заасны дагуу даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын хүлээгдэж буй гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсөөллийн саналыг хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг харгалзан боловсруулж, тайлбартай албан бичгийн хамт цахим болон хэвлэмэл хэлбэрээр 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нь тус газрын Бодлогын хэрэгжилтийн газар /enkhbileg.g@gmail.com/-т, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нь тухайн аймгийн эрүүл мэндийн даатгалын тасаг /тухайн байцаагчийн цахим хаяг/-т материалаа ирүүлэх бөгөөд дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд:

  1. Тусламж, үйлчилгээний зардлын хүлээгдэж буй гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсөөллийг бүтэн жилээр тооцож, мэдээллийг албан ёсны статистик судалгаанд үндэслэн үнэн зөв, бүрэн гүйцэт оруулах ба А4 хэмжээний цаасанд тодорхой харагдахуйцаар хэвлэж, хуудас бүрийг баталгаажуулах;
  2. Хэрвээ төсвийн төсөл, төсөөллийн жилүүдэд эмнэлэг, сувиллын барилгад өргөтгөл хийх, орны тоо нэмэх, даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн бол холбогдох шийдвэр, нотлох баримтыг тодорхой үндэслэл, тайлбарын хамт ирүүлэх зэрэг болно.

1.МАЯГТ-Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ /Татаж авах/

2.МАЯГТ-Амбулатори /Татаж авах/

3.МАЯГТ-Оношилгоо /Татаж авах/

4.МАЯГТ-Өндөр өртөгт /Татаж авах/

5.МАЯГТ-Өрх, сум, тосгон /Татаж авах/

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй