Гэрээ бүхий төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын дарга /Захирал/ нарт
Төсвийн төсөл, төсөөллийн санал ирүүлэх тухай
Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмнэлэг, сувиллууд нь 2021 онд иргэд, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсвийн төсөл, төсөөллийн саналыг хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу, байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг харгалзан боловсруулж, тайлбартай албан бичгийг хамт цахим болон хэвлэмэл хэлбэрээр 2020 оны 06 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ үү.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нь тус газрын Бодлогын хэрэгжилтийн газар /chinzorig.b@emd.gov.mn/-т, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нь тухайн аймгийн эрүүл мэндийн даатгалын тасаг /тухайн байцаагчийн цахим хаяг/-т материалаа ирүүлэх бөгөөд дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:
- Тусламж, үйлчилгээний зардлын 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөллийг бүтэн жилээр тооцож, мэдээллийг албан ёсны статистик мэдээнд үндэслэн үнэн зөв, бүрэн гүйцэт оруулах;
- 2. Төсвийн төсөл, төсөөллийн жилүүдэд эмнэлэг, сувиллын барилгад өргөтгөл хийх, орны тоо болон даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсөн бол холбогдох шийдвэр, нотлох баримтыг тодорхой үндэслэл, тайлбарын хамт ирүүлэх;
3. Төсвийн төсөл, төсөөллийн маягтыг өөрчлөхгүй /мөр, багана нэмж хасахгүй/-гээр бөглөх ба А4 хэмжээтэй цаасанд тодорхой харагдахуйцаар хэвлэж хуудас бүрийг баталгаажуулан ирүүлэх зэрэг болно.
Жич: Маягтын загварыг татаж авна уу.
Үүнд:
1. Төрийн өмчийн эмнэлэг Маягт № – ЭМДС – 1.1, 1.2, 1.3, 1.4
3. Хувийн эмнэлгүүд Маягт № ЭМДС-3.1
4. Рашаан сувиллууд Маягт № ЭМДС-4
5. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгэний төсвийн төслийн маягт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР