ЭМЯ, ДЭМБ, ЭМДҮЗ, ЭМДЕГ ХАМТРАН ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Тус сургалт нь зүүн бүсийн аймгуудаас эхлэн төвийн бүс ,баруун бүс , хангайн бүсүүдийн аймгуудад тус тус зохион байгуулагдсан бол энэ удаад говийн бүсийн аймгуудад 2018 оны 10 сарын 4-5 ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдаж 160 гаруй хүн оролцож байна. Уг сургалтаар орон нутгийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын хяналт, түүний зохицуулалт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах , мэдээллийн технологийн шинэчлэлийн хүрээнд цахим эмийн жорыг үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллийг олгохоор Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймаг болон Багануур, Налайх дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад болон төлөөллүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.