by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

2021/08/13    569 Үзсэн   
ЭМДҮЗ-ийн 2021 онд шинээр баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03-р тогтоолыг хөрсөн дээр нь хэрэгжүүлэн иргэн-даатгуулагчдад хүргэн ажиллахад Эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг хамгийн чухал байдаг.
May be an image of 2 people and people sitting
Тиймээс ЭМДЕГ-аас гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд 2021 оны ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолыг танилцуулах, цогц мэдлэг олгох, тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх нэгдсэн сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
May be an image of 4 people, people sitting, people standing and indoor
Энэ хүрээнд ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох зэрэг олон сэдвийн хүрээнд ЭМД-ын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
May be an image of 1 person and indoor
Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт ажлын цагаар холбогдон мэдээлэл аваарай.
May be an image of 4 people, people standing and indoor

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй