by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Багануур дүүрэгт сургалт зохион байгууллаа.

2019/04/12    1586 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад  сургалт зохион байгууллаа.

Тус  сургалтанд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд  болон мэргэжилтнүүд мөн ЭМД-ын гэрээ бүхий “Энх-Өрх”,  “Ач-Элбэрэлт, “Энэрэлт-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төвүүд,  Багануур сувилал, Замбага хувийн эмнэлэг, Да-Энкюпмент шүдний эмнэлэг  зэрэг  14 байгууллагын 40 гаруй эмч, ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүд болон эмийн сангийн эрхлэгч, эм зүйч нар хамрагдлаа.

Уг  сургалтаар  “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн хэрэгжилт, дүрэм журмын талаар ЭМДЕГ-ын Бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтэн М.Рэгзэдмаа илтгэл тавьж мэдээлэл хүргэсэн.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, анхаарах асуудал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр , Урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоо шинжилгээнд анхаарах асуудал сэдвээр ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээ чанарын газрын ахлах мэргэжилтэн С.Мөнхсайхан  илтгэл тавьж зөвлөгөө өглөө.

Эрүүл мэндийн даатгалын хяналт, шалгалт болон Өрх сум тосгоны үзүүлж буй тусламж, үйлчилгээний цахим бүртгэл сэдвүүдээр ЭМДЕГ-ын Төлбөрийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн И.Энхбат, Мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн Б.Амаржаргал нар тус тус илтгэл тавьж мэдээлэл солилцлоо.

Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар Багануур дүүрэгт эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын ажилтнуудын мэдлэг дээшилж, иргэд даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах юм.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй