ЭМДЕГ-ын даргын тушаалын дагуу томилогдсон ажлын хэсгүүд орон нутаг дахь гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж газар дээрх хяналт-шинжилгээг хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр Тамгын газрын дарга Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн гэрээт 19 эрүүл мэндийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо, ЭМДҮЗ-ийн 2021 оны 03, 05, 04-р тогтоол, холбогдох журмын талаар цахим сургалт хийлээ.