Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс Чингис шар айраг ХХК-ийн удирдлагууд болон 40 гаруй ажилчдад Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах 10 гаруй нэр төрлийн тусламж, үйлчилгээг танилцууллаа.
Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөр, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээний талаар мэдээлэл хүргэлээ.